ХУРИМ гүц, жүнзний иж бүрдэл
₮649,999
Дэлгэрэнгүй
ХУРИМ цуглуулгын гүц, жүнзний иж бүрдэлМонгол ахуй, соёлын гүн утга, дурсамжит бэлгэдлийг илэрхийлэн ХУРИМ цуглуулгын гүц, жүнзний иж бүрдлийг урлалаа.Хийцлэл: 1200-1400 хэмийн өндөр температурт 2 удаагийн шатаалтаар гаргаж авсан нягт бүтэцтэй, бат бөх чанартай сайжруулсан шаазан. Өнгө: Сувдан цагаан өнгийг шаазангийн гадаргуу дээр 650 - 800 хэмийн бага температурт гурав дахь удаагийн шатаалтаар гарган авдаг. Гэрлийн хугаралд сувд мэт солонгорсон эффект үүсгэдэг металл исэлдэлтийн технологид суурилсан хийцлэл юм. Гүн хөх өнгийг кобалтын исэлд суурилсан глазурыг шаазанд түрхэж 1280 – 1350 хэмд хоёр дахь удаагийн шатаалтаар гаргасан тул үнэтэй хийцлэлд хамаарна.Савлагаа: Хайрцагтаа 1ширхэг гүц, 6 ширхэг жүнз багтах бөгөөд зориулалтын гоёлын хайрцагтай.Бүтээгдэхүүний хэмжээ:ГҮЦ: өндөр 30 см, өргөн 21 см, суурийн диаметр 9 см, жин 780 гр, багтаамж 750 млЖҮНЗ: өндөр 4 см, амсар диаметр 7.3 см, доод суурь диаметр 3.8 см, жин 60 гр, багтаамж 50 млБүтээгдэхүүний хайрцагтай жин: 1 кг 755 грХайрцагны хэмжээ: 39 см x 39 см x 15 см /урт x өргөн x өндөр /
Хэрэглээ болон арчилгаа:Энэхүү бүтээгдэхүүн нь тусгай технологоор хийсэн өнгө болон алтлаг чимэглэлтэй тул дараах арчилгааг мөрдөнө үү.1. Зөвхөн шингэн зүйл хадгалах2. Шингэнийг цоргоор гаргах үед таглааг заавал гараар тогтоон барина3. Таглааг бариагүй тохиолдолд унаж хагарах эрсдэлтэй4. Гараар зөөлөн угааж, шингэн саван хэрэглэнэ5. Аяга таваг угаагч машинд хийхгүй6. Металл үрэгч, хатуу гадаргуугаар арчихгүй7. Ил гал, плитканаас хол байлгах8. Богино долгионы зууханд хийхгүй9. Халуун, хүйтний огцом өөрчлөлтөөс зайлсхийх10. Алт, сувдан гадаргууг хүчиллэг бодисоор арчихгүй11. Угаасны дараа зөөлөн алчуураар арчиж хатаана12. Шаазан эдлэл тул бага насны хүүхэд хүрэхгүй, аюулгүй газар байршуулахЗөв арчилгаа нь бүтээгдэхүүний хийц, өнгө, гялбааг удаан хадгална.







