ТООНОТ ГЭР домбоны иж бүрдэл

€152.51 Үндсэн үнэ€217.87

Дэлгэрэнгүй
ТООНОТ ГЭР домбо кофены иж бүрдэл Үндэсний бахархал Монгол гэрийн тооно, унь, ханыг дүрслэн, өлзий хээ болон уламжлалт хээ угалзыг төлөөлүүлж урласан ТООНОТ ГЭР цуглуулгын домбо кофены иж бүрдэл.Домбоны их биеийг дээд зэрэглэлийн гангар шаазан ашиглан Монгол гэрийн хана дүрслэлийг алтлаг өнгөөр чимэглэн гар аргаар урласан. Домбоны таглааг ухаан санааг ариусгаж далдын муу хүчнээс хамгаалдаг эрүүл мэндийн чулуу болох Улаан мана чулуу болон метал бад хээгээр чимэглэсэн. Ясны гурилын агууламж өндөр (43%), 1300 градуст шатааж, гар аргаар хийсэн дээд зэрэглэлийн гангар шаазан. Савлагаа: Нийт 3 ширхэг Сүүний Домбо: Өндөр 24.5 см, суурь диаметр 11 см, амсар диаметр 7.5 см, жин 752 гр, багтаамж 1250 млКофены Домбо: Өндөр 13.5 см, суурь диаметр 9.5 см, амсар диаметр 7.5 см, жин 410 гр, багтаамж 450 млСахарны Домбо: Өндөр 10.5 см, суурь диаметр 9.5 см, амсар диаметр 7.5 см, жин 358 гр, багтаамж 325 млХайрцагны хэмжээ: 43 см x 34 см x 13 см / Урт х Өргөн х Өндөр / Бүтээгдэхүүний жин (хайрцагтай): 2 кг 300 гр Хэрэглээ болон арчилгаа: 1. Алт болон мөнгөн чимэглэлтэй гангар шаазанг богино долгионы зууханд хийж болохгүй. Алт, мөнгөн хээ нь исэлд орох, шатах аюултай. 2. Алтан чимэглэлтэй гангар шаазанг автомат аяга таваг угаагчинд угааж болохгүй. 80 хэмээс доош усанд гараар угаана. 3. Температурын хэт өндөр зөрүүтэй үед хэрэглэж болохгүй. Хүйтэн аяга тавганд халуун хоол, цай хийвэл хагарах аюултай. 4. Цай, кофены өнгөрийг нимбэгийн хүчил, цагаан цуу, хүнсний содаар арилгавал шаазан гэмтэхгүй, эрүүл мэндэд хоргүй.  
Хүргэлт ба буцаалт