ТӨВӨРГӨӨ айрагны сөн

₩867,325 Regular price₩1,426,261

Details
ТӨВӨРГӨӨ айрагны сөн БАЙГАЛ брэнд нь Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл морь, морины тоноглол хэрэглэлээс санаа аван бүтээсэн ТӨВӨРГӨӨ цуглуулгын Айрагны сөнг танилцуулж байна. Монгол адууны соёлыг орчин цагийн хэрэглээнд сурталчлан таниулах зорилготой тус бүтээлийн бэлгэдэл, хийцлэлээс дурдвал: Айрагны сөнгийн метал суурь хэсгийг бадамлаж өөдөө дээш цэцэглэхийн ерөөл тавин суурийг нь бадамлянхуа цэцгийн дэлбээ бад хээгээр тойруулан чимэглэсэн. Суурийн бариул хэсгийг өөд өөдөөсөө харсан хос морийг дүрслэн, амгай зуузайгаар холбож хийсэн. Айрагны сөнгийн их биеийг гангар шаазанг ашиглан Жаргалын 8 морийг шингээн урлаж, сөнгийн суурийг морины эмээлнээс санаа авч гууль болон цайр метал хийцтэй хольж хийснээрээ онцлог бүтээл болсон юм. Шаазангийн амсар хэсэгт Монгол адууны хазаар, цулбуур, дөрөө зэргийг гараар зурж дүрсэлсэн. Багтаамж: 10 литр. Айрагны исэлтийг тооцоолж тагийг нүхтэй хийж өгснөөрөө давуу талтай болсон. Тагны бариулыг цайраар хийсэн ба амьдралыг тэтгэгч Чандмань эрдэнийг дүрслэн урласан болно.   ТӨВӨРГӨӨ Айрагны сөн нь нийт 300 ширхэг үйлдвэрлэсэн Limited edition бүтээл юм.
Delivery & returns